МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Саранчулуун: Шантааж нь айдас дээр тоглодог, шаардлага нь шударга ёс дээр үндэслэдэг
2025.06.17
Улстөр

О.Саранчулуун: Шантааж нь айдас дээр тоглодог, шаардлага нь шударга ёс дээр үндэслэдэг

О.Саранчулуун, Б.Уянга нарын 30 гишүүн Ерөнхий сайдад Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ тэгш оролцооны зарчмаар эв нэгдлийг хангах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, улс төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах гэсэн үндсэн 3 зарчмыг баримтлах  шаардлагыг хүргүүлсэн. 

Гэвч үүнийг шаардлага бус шантааж хэмээн мушгин гуйвуулсан мэдээлэл цахим орчинд түгсээр байна. 

Гишүүдийн зүгээс тавьж буй шаардлагад

Аль нэг сонгогдсон бүс, хэлбэр, тоогоор ялгаварлахгүйгээр мэргэжил ур чадварт суурилсан, олон нийтийн хүлээлтэд нийцсэн гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлэх,

Нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байхаар төлөвлөх нь зүйтэй,

Ард түмний мандатаар сонгогдсон УИХ-ын ЗГ-ын гишүүнээр ажиллах нь бодлого хоорондын уялдаа, нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй, ЗГ-ын улс төрийн легитим чанар, тогтвортой байдлыг бэхжүүлэх суурь болдог хэмээн тусгажээ.

Шаардлагад нэгдсэн УИХ-ын гишүүдийн дунд сайд болох хүсэлтэй нэг ч хүн байхгүй гэдгээ илэрхийлээд зогсохгүй Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрдүүлэхдээ маш тодорхой, нээлттэй байдлаар, шударга зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсээр байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрийн цахим хаягаар дамжуулан Шаардлага болоод Шантаажийн ялгааг ийн тайлбарлажээ.

Шантааж гэдэг нь?
Энэ бол нэг талын сул тал, нууц, нэр хүндэд халдахуйц зүйлийг ашиглан айлгаж, хувийн ашиг хонжоо хүртэх хууль бус үйлдэл. Ёс зүйгүй, хүчний тэнцвэргүй байдлаар дарамтална.
Эргэцүүлдээ? өөрийнх нь бүрэн эрх байсаар байхад бидний шантаажинд орох ямар юмны сул тал байх вэ дээ?

Харин шаардлага гэж?
Хууль, ёс зүй, хүний эрх, нийтийн эрх ашигт үндэслэсэн, шударга, ил тод, нээлттэй байдалд уриалсан үйлдэл. Энэ нь бидний иргэний үүрэг, хариуцлагын илэрхийлэл юм.
Эргэцүүлэл: Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байна, бид ил тод зөвлөлдөх ардчилалыг хүсэж байна гэдэг чинь хариуцлага биш гэж үү?

Дүгнэвэл:
Шантааж — айдас дээр тоглодог.
Шаардлага — шударга ёс дээр үндэслэдэг.

ШИНЭ МЭДЭЭ