МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэт хотын 3-р сургуулийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
2025.06.17
Орон нутгийн хөгжил

Эрдэнэт хотын 3-р сургуулийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна

Барилгын ажил нь царцаад байсан Эрдэнэт хотын 3-р сургуулийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна.

Тус сургууль нь, Наран багт байршдаг бөгөөд нийтдээ 960 хүүхдийн багтаамжтай суургууль юм. 2025 оны улсын төсвийн 8 тэрбум 586 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж буй ажил юм.

Гүйцэтгэгч компаниар “Уранхангай” ХХК ажиллаж байгаа бөгөөд 8-р сарын 31-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Хугацаандаа ашиглалтад ороход аймаг, орон нутгийн дэмжлэг, хяналтаас гадна иргэдийн оролцоотой хяналт, шаардлага чухал. Иймд Наран багийн иргэд та бүхэн давхар хяналт, шаардлага тавьж хугацаандаа хүлээлгэх өгөхөд иргэний оролцоотойгоор хамтарч ажиллахыг хүсье!

ШИНЭ МЭДЭЭ