
2025.06.13
Гадаад харилцаа
JCI Импакт салбарын БНСУ-ын гишүүдийг Төрийн ордонд хүлээн авлаа
Монгол Улсад зохион байгуулагдаж буй JCI (Junior Chamber International) байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулганд 70 гаруй орноос 6000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцож байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам JCI Импакт салбарын “Систершип” харилцаатай БНСУ-ын гишүүдийг өнөөдөр /2025.06.14/ Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зураг татууллаа.