МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бурхан багшийн ариун их дүйчин өдрийн мэндийг айлтгая!
2025.06.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Бурхан багшийн ариун их дүйчин өдрийн мэндийг айлтгая!

Зуны тэргүүн сарын шинийн 15.

Бурхан багшийн төрсөн, гэгээрсэн, нирваанд хүрсэн, гурван гүн утгатай үйл явдал нэгэн зэрэг тохиосон ариун их дүйчэн өдрийн мэндийг айлтгая.

Бурханы шашны сургаальд эл өдөр үйлдсэн аливаа буянт үйлийн үр мянга дахин арвиждаг хэмээн айлдсан тул сэтгэлээ ариусган, үгийн сайныг хэлж, амар амгаланг түгээж, эв эеийг эрхэмлэн, сайн үйлсийг дэлгэрүүлэх үйлсэд шамдацгаая.

Хүн төрөлхтний энх тайван, энэрэлт сэтгэл, эв нэгдлийн хүчээр эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан амар амгалан байх болтугай.
Үгийн сайныг хэлж, үйлийн сайхныг бүтээж, үр хойчдоо буянаа үлдээж, үргэлж инээд цацруулж явцгаая.

Хамаг амьтан зовлонгоос хагацаж, амар амгалан байх болтугай.
Ум мүни мүни маха мүни еэ суухаа.

ШИНЭ МЭДЭЭ