
ГИШҮҮНИЙ ТОЙМ
УИХ-ын гишүүн О.Саранчулууны 2025 оны 5-р сарын 26-аас 6-р сарын 6-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын тойм мэдээг хүргэж байна.
УИХ-ын хянаж, шалгах эрхийн хүрээнд:
1.НББХ-ны хурлаар НЭМ-ийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг Эрүүл мэндийн сайдаас сонсов.
НЭМ-ийн үндэсний зөвлөл нь 2023 оны 8 сард байгуулагдсан ч ажил эхлээгүй, ЭМТҮ-ны нийт нийт зардлын 5% нь НЭМ-д зарцуулагдаж байна. НЭМ-ийн хууль, бүтэц, санхүүжилт, стандартын анхан шатны ажлууд хийгдэж байгаа ч бодит үр дүн хараахан гараагүй, хэрэгжилтийг эрчимжүүлж, илүү нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай байна гэв.
Цаашид НЭМ-ийн бодлого стратегийн баримт бичгийг яаралтай гаргуулах, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарал хандуулна.
https://www.parliament.mn/nn/74972/
2.БСШУСБХороо "Нийгмийн хариуцлага ба хөрөнгө оруулалт" хэлэлцүүлэг
ААНОАТ-ын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон тулгамдаж буй асуудлын хүрээнд Сангийн яам, ЭЗХяам зэрэг төрийн байгууллага, топ 100 ААН-ын төлөөлөл оролцлоо.
ААН-үүд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хандив, хөрөнгө оруулсан тохиолдолд орлогын 1%-ийн хэмжээнд татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн орчин 2035 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх заалт хуулинд нэмэгдсэн билээ.
Тус зохицуулалтыг хэрэгжүүлэхэд ААН-д тулгамдаж буй асуудал, төрийн байгууллагуудын анхаарах асуудлын хүрээнд хэлэлцэж сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцов.
Яг энэ шийдлийг ашиглан дараагийн удаа Сангийн яамтай хамтран, тус байнгын хорооны хүрээнд ААНтэй дахин хэлэлцүүлэг хийж, ХБ хүмүүсийг дэмжих талаар ярилцахаар тохиров.
https://www.parliament.mn/nn/74873/
https://www.parliament.mn/nn/74916/
3.ХБ хүний нийгмийн даатгал, татвар, зээл авахад тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв.
ХБ иргэд, ТББ-уудаас НДШ, Татвар, Зээл авахтай холбоотой гомдол санал их ирдэг учраас шийдлийг эрж Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох мэргэжлийн хүмүүстэй асуудлаар талуудын уулзалт, хэлэлцүүлгийг шат дараалалтай зохион байгуулав.
ХБИ-д хөдөлмөрлөж, бизнес эрхлээд ч зээл авах нөхцөл бүрдэхгүй, тэтгэврийн насанд хүрээд халамжийн тэтгэвэр авдаг нь бухимдал үүсгэдэг билээ.
Иймд:
Хүүхэд насандаа ХБ болсон хүмүүсийн нийгмийн даатгалын тэтгэврийн асуудлыг бодлогоор шийдэх буюу хуулийн өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж татвар, нийгмийн халамжийн тухай хууль тогоомжийн шинэчлэлийн хүрээнд холбогдох зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзэв.
ХХОАТхуульд нэсэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж байна, НД-ын ерөнхий хууль нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн, НӨАТ-ын тухай хуульд мөн нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн боловсруулж байгаа. Ажлын хэсэг, байнгын хороонд тухайн асуудлыг танилцуулахаар тогтов.
Цаашид УИХ-ын гишүүний хувиар ХБИ-ийн татвар, нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг бодлогоор шийдвэрлэх буюу хуулийн шинэчилсэн найруулга, өөрчлөлтүүдэд саналаа оруулж ажиллахаар төлөвлөж байна.
https://www.facebook.com/share/p/15zVYf5pAn/
Орон сууц, хүртээмжтэй зам талбайн асуудлаар холбогдох талуудын оролцоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өмнө нь ХБИ-ийн орон сууцны тандан судалгааг авч байсан бол энэ удаа илүү өргөн цар хүрээгээр бусад холбогдох төрийн болон харьяа байгууллагуудтай уулзаж асуудлаа тал талаас нь хэлэлцлээ. Тус хэлэлцүүлэгт Барилгын яам, Сангийн яам, Монгол банк, ТОСК, НОСК, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас төлөөллүүд ирж ТББ, иргэдийн асуултад хариулж ойлголтоо нэгтгэв. Иймд:
Стандартын бус зам талбайн мэдээллээ иргэд хүртээмжийн сайт дээр мэдээллэдэг болох түүний дагуу арга хэмжээ авах талаар тодорхой ажил злохион байгуулахаар болов.
ХБХХЕГ Хүртээмж, саадгүй байдлын албатай болж байгаа ба тус алба нь Барилгын яамтай хамтарч гудамж, зам талбайг хүртээмжтэй болгох тал дээр хамтарч ажиллахаар тохиролцов.
ХБИ-дийг орон сууцжуулахад эхлээд хууль тогтоомжийн өөрчлөлтүүдийг хийх, хуулиа дагасан журмуудыг шинэчлэх тул хугацаа шаардсан ажил болохоор байх тул одоо байгаа зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх талаар санал солилцсон.
“Гэрээсээ гарцгаая" компанит ажил өрнүүлж ХБИ-ийн оролцоог нэмэгдүүлж, олон нийтийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх ажил эхлүүлэх тухай мэдээллэсний дагуу олон иргэд, байгууллагууд хамтрахаар холбогдлоо.
https://www.facebook.com/share/p/1DpJGXxSpX/
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн барилгын явцтай танилцав.
ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн хүрээнд ХАБЭМ-ийн төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгын шав тавигдсан ба 8 давхар бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Мэргэжлээр шалтгаалсан өвчин эмгэгийн эмчилгээ, хяналт, тандалт, үйлдвэрийн осол гэмтлээс шалтгаалсан өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг удахгүй ашиглалтад орох гэж байна.
Цаашид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллана.
https://www.facebook.com/share/v/1A1TeSKHsC/
Хууль тогтоомж, бодлогын шинэчлэл
Ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн үзэл баримтлал боловсруулав.
УИХ-ын гишүүний ахалж буй ажлын хэсгийн хурлаар тайлан, дүгнэлтээ танилцуулж, ялгаварлан гадуурхалтын хуулийн төсөл боловсруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүд 100 хувиар дэмжиж хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлэв. Мөн хурлаар хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг танилцуулж, ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, саналаа нэмлээ.
Ажлын хэсгийн хүрээнд хийгдсэн судалгаа, олон нийтийн хэлэлцүүлэг, олон улсын судалгаанд үндэслэн хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Үр нөлөө, тандан судалгааг боловсруулж дуусаад dParliament.mn-д байршуулж дахин олон нийтээс санал авч хэлэлцүүлэг төлөвлөж байна.
Нийгмийн эрүүл мэндийн ажлаар
1.Эмнэлэгт НЭМ -мйн үйлчилгээг хөгжүүлэх уулзалт зохион байгуулав.
НЭМГ-ын харьяа Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудын шуурхай хурал АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль дээр зохион байгуулагдаж АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, НЭМГ-н дарга Х.Бат-Ирээдүй болон удирдах ажилтнууд оролцов. Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг чухлаар авч үзэж бодлого боловсруулж ажиллах шаардлагатайг онцолж Монгол-Япон эмнэлгийн сайн туршлага, үйлчилгээг дэмжих албаны бүтэц, үйл ажиллагаа, төлөвлөлт, АШУҮИС-ийн эмнэлзүйн ур чадварын төвтэй танилцлаа. Мөн өмнөх шуурхай хурлын үүрэг даалгаврын биeлэлтийг хэлэлцэв.
https://www.facebook.com/share/p/1CJ8P5eZ5v/
2.3-р эмнэлгийн НЭМ-ийн албанаас зохион байгуулсан “Эрүүл мэндийн боловсрол-Насан туршийн боловсрол” сургалт
БГД, СХД-ийн 62 ЕБС-ийн нийт 92 эмч, сэтгэлзүйч, хоолзүйч, нийгмийн ажилтныг хамруулж боловсролын салбар дахь НЭМ-ийн ажилтнуудын оролцоо, үдийн цайны шим тэжээл, хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй, замын хөдөлгөөний эрсдэл зэрэг сэдвээр сургалт орлоо.
Энэ үеэр Боловсролын нийгмийн ажилтан ямар үүрэгтэй, яаж хүүхдүүдтэй интерактив ажиллах тухай, Нийгмийн ажлын анхдагч хуулийн төслийг танилцуулж нийгмийн ажилтнууд, стэгэлзүй, эмч нартай уулзлаа.
https://www.facebook.com/share/p/1E61FHsbNa/
Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах ажлын хүрээнд
1.Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөлтэй УИХ-ын дарга, гишүүдийн хамт уулзаж санал солилцов.
https://www.parliament.mn/nn/74939/
2.УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн санаачилгаар БЗД-ийн 21-р хороонд байгуулагдсан “Гэр бүлийн хөгжлийн төв”-ийн 1 давхарт хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, цагийг зөв боловсон өнгөрүүлэх "Миний хөгжлийн гудамж" My street төслийн нээлтэд оролцлоо. Цаашид алслагдсан дүүрэг, хороонд тус төслийг хэрэгжүүлэх ажилд гар бие оролцож ажиллахаар төлөвлөж байна.
https://www.facebook.com/share/v/17ptmrzVpS/
ШИНЭ МЭДЭЭ






