
2025.06.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Монгол хүүхдүүд “United World Games” тэмцээнд оролцоно
Бүгд Найрамдах Австри Улсын Клагенфурт хотод 6 сарын 19-22 ны хооронд зохиогдох “United World Games” тэмцээнд U16 насны ангилалд Дорноговь аймгийн хүүхдийн лигээс сонгон шалгаруулж бүрдүүлсэн 14-16 насны 12 хүүхэд, мөн багийн арын албанд багш дасгалжуулагч 8, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6 сарын 16-ны өдөр явахад бэлэн болоод байна.
Энэхүү тэмцээнд АНУ, БНТУ, Австри Улс, ХБНУ, БНЧУ, Люксембургийн Их Гүнт Улс, ХБНГУ, БНГУ, Швейцарын Холбооны Улс, БНИУ, Испанийн Хаант Улс, Монгол Улс гээд 12 улсын 24 баг өрсөлдөнө.Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох Дорноговь аймгийн хүүхдүүдийг бүх талаар дэмжлэг үзүүлж, хүлээн авч уулзан, амжилт хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ



ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАВ
2025.05.31




Өмнөговь аймагт ажиллаж байна
2025.05.12

ГОВЬ РУУ УС ТАТАХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
2025.05.12