МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Давст сумын төлөөллийг төрийн ордонд хүлээн авч уулзав
2025.06.13
Хүний эрх

Давст сумын төлөөллийг төрийн ордонд хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хамтаар Давст сумын төлөөллийг төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтад Давст сумын засаг дарга Г.Лхагважав, засаг даргын орлогч Ж.Батсүх, Тамгын газрын ажилтан Ж.Буянхишиг, Л.Алтангэрэл нар оролцож, сумынхаа 100 жилийн ойг угтсан бэлтгэл ажлын талаар танилцуулан, Давст сумын түүхэн ойг орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн арга хэмжээг зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэх талаар саналтай байгаагаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ