МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төв аймгийн Аргалант-Баянцогт чиглэлийн 26.7 км хатуу хучилттай авто замын ажил эхэллээ
2025.06.16
Орон нутгийн хөгжил

Төв аймгийн Аргалант-Баянцогт чиглэлийн 26.7 км хатуу хучилттай авто замын ажил эхэллээ

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд улсын төсвийн 44.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Аргалант-Баянцогт чиглэлийн 26.7 км хатуу хучилттай авто зам, 36 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг эхлүүллээ.

Зам дагаж хөгжил гэдэгчлэн уг авто зам ашиглалтад орсноор тухайн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин, сум, орон нутгийн эдийн засаг сайжирч, иргэд нутаг орондоо ая тухтай, чанартай амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.

Энэхүү авто замын ажлыг аймгаас сонгогдсон үе үеийн УИХ-ын гишүүд, аймаг, сум орон нутгийн удирдлагууд удаан хугацаанд хөөцөлдөж, үе шаттай төлөвлөж ажилласны үр дүнд иргэд олон нийтийн олон жил хүлээсэн зүйлийг бодит ажил хэрэг болгов.

Авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Хурдын зам" ХХК шалгарч, "Засмал зам" ХХК-аас зөвлөн 2027 онд багтаан ашиглалтад оруулахаар өнөөдрөөс ажлаа эхлүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ