altangerel@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.05.21
Улстөр
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.21) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн барилаа.
Авлига, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлоогүй байдал, нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон болон хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, хураан авсан хөрөнгө, орлогыг хадгалах, захиран зарцуулах, захиран зарцуулснаас олсон орлогын үр дүнтэй зарцуулалт, түүнд хяналт тавих, төрийн албан хаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй, авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах хууль тогтоомжгүй байгаа нь авлигыг улам даамжруулах эрсдэлтэй байна гэж үзжээ. Тиймээс шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт нь нийгмийн шударга ёсыг хангахад онцгой ач холбогдолтой бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар авлигын эсрэг хууль тогтоомж боловсронгуй, тодорхой болж, нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон эерэг үр дүн үзүүлнэ.
ШИНЭ
МЭДЭЭ
О.Алтангэрэл: Өнгөрсөн 30 жилд гарч байсан хүний эрхийн зөрчлийг давтахгүйн тулд хууль,тогтоомжид өөрчлөлт оруулахыг зорилоо
2025.06.16
"Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээ эхэллээ
2025.06.16
О.Алтангэрэл: Ард түмэнд оногдох баялгийг ярих үед учирдаг дайралт гүтгэлэг, саад бэрхшээлийг сөрөн ажиллах зориг байна уу?
2025.06.12
О.Алтангэрэл: "Хамгийн чухал нь алба хаагч, хамгийн чухал нь эрүүл мэнд" аян долоон сар үргэлжилж, 13 000 алба хаагчдыг хамрууллаа
2025.06.12
О.Алтангэрэл: Хууль зүй дотоод хэргийн салбарын алба хаагчдын 1/3 нь илүүдэл жинтэй байна
2025.06.10
О.Алтангэрэл: Нийтийн албан тушаалтны хөрөнгө xуpaax тухай хуулийн төслийг боловсруулав
2025.06.06
УБЕГ-ын албан хаагчдад зориулсан орон сууц болон архивын зориулалттай барилгын шав тавих ёслол боллоо
2025.06.06
ТАНИЛЦ: Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн онцлох 5 ажил
2025.06.05
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО
2025.06.04
ЗГ: Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина
2025.06.04
Иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгоно
2025.06.04
Арилжааны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.06.03
О.Алтангэрэл: Монгол Улсын байгалийн баялгийг эзэмшигч аливаа нэг компани нь Монголын төрөөс том байх ёсгүй төрийн бодлого хэрэгждэг байгаасай
2025.06.03
Албанаас чухал нь эрүүл мэнд
2025.05.29
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа
2025.05.27
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.05.27
О.Алтангэрэл: Хуулийн төсөлд 10-20 жилийн өмнө орлогоо нотолж чадаагүй хүний хөрөнгийг ч хураах боломжийг бүрдүүллээ
2025.05.21
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.05.21
АНУ-ЫН SPURLOCK ШҮҮХИЙН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025.05.21
ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА БОЛОН ХАВСРАН СУУГАА ОРНУУДЫН ЭЛЧИН САЙД НАРТАЙ УУЛЗЛАА
2025.05.20