batsuuri@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.05.21
Гадаад харилцаа
Монгол Улс гурав дахь хөршийн бодлого, үйл ажиллагаагаа өргөжүүлж, сайн туршлагаас суралцана
Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нарыг /2025.05.20/-нд хүлээн авч уулзаж, Европын холбоо болон Монгол Улсын цаашдын стратегийн хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, харилцан санал солилцлоо. Монгол Улсад ардчилалыг хөгжүүлэх, ардчилалын үнэт зүйлсийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлт, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гуравдагч хөршийн бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж хамтран ажилладагт талархал илэрхийлээд Монгол улс 1992 оноос ардчилсан нийгэмд орж орон сууц, барилга байгууламжуудад олноор нэмэгдсэн.
Улаанбаатар хотод анх 500-600 мянган хүн амтай хот байхаар төлөвлөгдөж байсан бол нийгмийн шилжилтийн үед нийт хүн амын 50% буюу нэг сая таван зуун мянган хүн амтай хот болж өөрчлөгдсөн. Иймээс өнөөдрийн Улаанбаатар хот түгжрэл, агаар, хөрсний бохирдлоо дийлэхгүй бэрхшээлтэй нүүр тулаад байна. Энэ асуудлуудыг судлаад хотоо тэлэх, дагуул хотууд барих, хөдөөгийн аймаг, хотуудаа хөгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийн асуудал тулгарч байна. Бид бүхэн Улаанбаатар хотоо хөгжүүлэхийн зэрэгцээ 21 аймгаа иргэд оршин суух боломжтой хот болгон хөгжүүлэхээр зорьж байна. Монгол улсын Хамтарсан Засгийн газраас Улаанбаатар хотын дагуул хотуудыг байгуулах мега төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Бид шинэ нисэх буудалдаа түшиглэсэн “Хүннү-смарт, ногоон хот”-ыг байгуулах шийдвэрээ гаргасан. Эхний тооцоогоор 150 мянган хүнтэй хот байгуулахаар төлөвлөсөн.Засгийн газраас өмнөх хотуудын алдааг давтахгүй, ногоон, ухаалаг хот байгуулъя гэж зорилт тавьж ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Мөн цаашид Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах, гурав дахь хөрш, тодруулбал Европын Холбоо, Европын Холбооны гишүүн улсуудын сайн туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
Уулзалтад Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нар болон ХББОСЯ-ны ТЗУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Батзаяа, Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунсанаа, ГХАХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Нандинбилэг нар оролцлоо.
ШИНЭ
МЭДЭЭ
Ж.Батсуурь: АН-ын мөрийн хөтөлбөрт орсон 150 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байлаа, үүнийг үргэлжлүүлэх үү?
2025.06.13
Ж.Батсуурь: Барилгын тусгай зөвшөөрлийг хялбарчилж хүний оролцоогүй 100 хувь цахимд шилжүүлэв
2025.06.06
Онцлох таван ажил
2025.06.06
Ж.Батсуурь: Ийм цаг үеийг бид нар эхлүүлж болохгүй, дуусгаж ч болохгүй
2025.06.03
Монгол Улс гурав дахь хөршийн бодлого, үйл ажиллагаагаа өргөжүүлж, сайн туршлагаас суралцана
2025.05.21
МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ЭЭЛЖИТ VII ИХ ХУРАЛ БОЛЛОО
2025.05.20
Монголын барилгачдын ээлжит VII их хурал боллоо
2025.05.19
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
2025.05.17
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн долоо нь говийн бүсэд хэрэгжинэ
2025.05.14
Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан хаагчидтай уулзалт хийлээ
2025.05.13
ГОВИЙН БҮСИЙН НАЙМАН СУМЫН 92 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ОРОН СУУЦТАЙ БОЛНО
2025.05.12
ХЭНТИЙ АЙМАГТ "БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН - 2025” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2025.05.08
"ДУЛААН БАЙШИН” - АМИНЫ ОРОН СУУЦНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭНЭ САРЫН 07-ЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
2025.05.05
БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД МИККО КИННУНЕНТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025.04.22
НОРВЕГИЙН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД ВЭБЬЁОРН ДЮСВИКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025.04.21
Hub Global Network/ хамтран ажиллахаар боллоо
2025.04.16
ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АРХАНГАЙ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
2025.04.14
Ж.Батсуурь: 21 аймгийг нийслэлийн алдааг давталгүйгээр зөв төлөвлөлттэй хөгжүүлнэ
2025.04.14
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
2025.03.01
ҮХЭР СҮРГЭЭ ДӨРВӨН ОРОНТОЙ ТООНД ХҮРГЭЖ ӨСГӨСӨН УЛСЫН АВАРГА МАЛЧИН А.ЖАГВАРАЛЖАВ
2025.02.28