МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХОЙД БҮСЭД ДӨРВӨН УЛИРЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 6%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО
2025.04.29
Орон нутгийн хөгжил

ХОЙД БҮСЭД ДӨРВӨН УЛИРЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 6%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гаргасан санал хүсэлтүүдтэй холбогдуулан Засгийн газраас бүсийн чанартай дараах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг шийдвэрлэх тогтоол гаргалаа.

Үүнд:

Зам тээврийн чиглэлд

- Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ идэр- Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ.
- Булган аймаг-Бугат сумыг холбосон хатуу хучилттай авто зам барих
- Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлж, Хишиг- Өндөр-Гурванбилэг чиглэлийн авто замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн авто замаас Сайхан-Баян-Агт болон Гурванбулаг-Элсэнтасархай чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулна.

 Эрчим хүч, дэд бүтэц

- Эгийн голын усан цахилгаан станц төслийг эрчимжүүлэх
- Дулааны станцын өр төлбөр, өмчлөлтэй холбоотой асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах
- Хойд бүсийн орон нутгийн хөгжлийн 6 төвийн инженер дэд бүтцийг хэрэгжүүлэх
- Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50мвт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.
- Ханх-Монд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ

Эрүүл мэнд

- Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн харьяа Эрдэнэт медикал төрөлжсөн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлнэ.
- Булган аймагт шинээр баригдах 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын санхүүжилтыг шийдвэрлэх

Барилга, байгууламж

- Булган, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгах
- "Хойд бүсийн тээвэр логистикийн төв"-ийн ТЭЗҮ боловсруулна
- “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг судалж танилцуулах
- Рашаант сумын нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөсөн зам дагуух үйлчилгээний цогцолборын газрын байршилд өөрчлөлт оруулах

 Газар тариалан

- Шинэ төрлийн таримал, малын тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэх,

Аялал жуулчлал, бизнес эрхлэлт

- Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид 6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох
- БНСУ-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөнө.
- “Бизнес инкубатор төв”-ийн барилгын ажлын санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгах
- “Цахим аймаг, ухаалаг хот” зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэх төслүүд хэрэгжинэ.
- Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийг гарааны бизнесийг дэмжих төв болгон Хойд бүсийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлнэ.

 Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа

- Хойд бүсийн “Сургалт эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулна.
- Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн дэргэд салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын анхны Ерөнхий сайд А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлнэ.Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав гарын цэнгэг усны нөөц, ойн сан, хүлэрт намаг, мөнх цэвдгийг хамгаалах газрын судалгааг үе шаттайгаар хийж, улсын тусгай хамгаалалтад авна.

ШИНЭ МЭДЭЭ