МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг өөрчлөх ажил амжилттай урагшилж байна
2025.04.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг өөрчлөх ажил амжилттай урагшилж байна

Өнөөдөр /2025.04.30/ Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Ажлын хэсэг 2025 оны 4 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудаар ажиллаж ашиглалтын нөхцөл байдал, барилга угсралтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, өнөөдөр тайлангаа хэлэлцэж байгаа нь энэ юм.

Уг төсөлд Төв аймгийн ерөнхий боловсролын 16 сургууль, хүүхдийн 14 цэцэрлэг, 7 дотуур байр хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 31 объектод хийгдсэн ариун цэврийн байгууламжид байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, ашиглалтад хүлээн аваад байгаа юм. Харин Сэлэнгэ аймгийн хувьд есөн сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль дотуур байр зэрэг нийт 19 объект хамрагдсанаас 10 нь ашиглалтад орсон бол үлдсэн объектуудын ажлын гүйцэтгэл 75 хувьтай байгаа аж. 

ШИНЭ МЭДЭЭ