Баянхонгорын багачууд "Мэжик бокс" номын сантай боллоо
2025.04.30
Орон нутгийн хөгжил

Баянхонгорын багачууд "Мэжик бокс" номын сантай боллоо

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өчигдөр /2025.04.29/Хангайн бүсээс сонгогдсон гишүүний хувьд Баянхонгор аймагт ажиллалаа.

УИХ-ын гишүүдийн хамт аймгийн иргэдтэй уулзаж анхаарах ёстой олон сайхан санал гарсныг тэмдэглэн авахаас гадна иргэдийн сонихсон Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн явц ямар байгаад хариулт өглөө. 

Тус хуулийн төсөл нь 2025.01.24-ний өдөр УИХ-д хүргүүлж, хэлэлцэх тов гарахыг хүлээж буй. 

Мөн энэ үеэр ирээдүй болсон хүүхэд багачууддаа амалсан ёсоор Баганат талбайн зүүн урд байршилтай, сүүлийн үеийн номнуудтай  тохилог тохижилттой орчин үеийн номын сан буюу "Мэжик бокс" хүүхдүүдэд зориулсан номын санг нээлээ.

Хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай уулзаж эрүүл мэнд, нийгмийн асуудал, орон тоо зэрэг зарим асуудлыг газар дээр нь шийдэж, багш нарын хэрэгцээнд зориулан зөөврийн компьютерүүдийг гардуулан өгсөн юм.

Мөн түүнчлэн, Агаарын бохирдлоос бяцхан үрсийг хамгаалах зорилгоор аймгийн төвийн бүх цэцэрлэгийн анги бүрт агаар шүүгч хандивлалаа. Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар ангид агаар шүүгч байрлуулах нь амьсгалын замын халдварт өвчнөөс 30 хувь урьдчилан сэргийлдэг тооцоо бий. Бяцхан үрсээс гадна багш нараа агаарын бохирдлоос хамгаалах юм.

Сайд дээрх ажлуудыг төсвийн мөнгөөр хийгээгүй болохоо энэ үеэр тодотгов. 

ШИНЭ МЭДЭЭ