
2025.04.23
Эдийн засаг, Худалдаа
"Эмэгтэйчүүд ба Засаглал" Networking Event боллоо
УИХ-ын гишүүн А.Ундраа 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Бизнес эрхлэгч 100 эмэгтэйг оролцуулсан "Эмэгтэйчүүд ба Засаглал" Networking Event-ийг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаа нь эмэгтэй захирлуудыг дэмжих зорилготой бөгөөд эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгамддаг асуудал, түүний шийдлийг ярилцаж, илэн далангүй санал бодлоо илэрхийлсэн чөлөөт уулзалт болсон юм. Мөн тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн захирлууд хоорондоо танилцаж, сүлжээ үүсгэх боломжийг бүрдүүлсэн нь онцлогтой байлаа.