2025.04.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Б.Уянга: Үнийн индекстэй холбоотой хөдөлгөөн хийх асуудлыг журмаар тодорхойлох эсэхийг тодруулна уу?
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.17/ нэгдсэн хуралдаанаар “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд” хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Биржийн хууль дээр нэмэлт өөрчлөлт орохоор төсөл орж ирж байна. Энэхүү материалтай танилцаад үзэхээр 6 гол агуулгыг хөндөж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрт биржээр дамжуулан арилжихыг нээж өгөх ёстой. Энэ бол орхигдсон байсан зүйл. Тэгэхдээ өгүүлбэр нь болно гээд төгсчихсөн байх юм. Ямар учиртай юм бол. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн үг өгүүлбэр, агуулгатай нь төстэй байдлаар оруулах ёстой байх. 2 дугаарт бүтээгдэхүүний үнэд зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөн хийнэ гээд байна. Чанар дээр бол Батнайрамдал гишүүний саналтай 100% санал нэг байна. Чанар бол нэлээд хэцүү зүйл. Манай нүүрсний чанар сайн байх юм бол үнэ өснө. Үнийн индекстэй холбоотойгоор журмаар шийдвэрлэх талаар ярьж байсан. Үүн дээр тайлбар хийж өгнө үү. Гуравдугаарт нь Цөмийн энергийн агентлагийг байгуулах нь усдаа үзэл баримтлалд орж ирэх ёстой байсан. Аж үйлдвэр Эрдэс баялгийн яамандаа ажиллаж байсны хувьд дотор ажиллаж байгаа хүмүүсийнхээ ямар чадвартайг ч мэдэж байгаа учраас тэд нарыгаа хийсэн. Бүх зүйлийг бол дэмжээд явдаг чадварлаг хүмүүс ажилладаг. Гэхдээ энэ урантай холбоотой асуудал дээр дуугарсан гишүүд нь адлуулаад яг яам нь олигтой хариултыг бол өгөхгүй л байгаа. Тэгээд Цөмийн энергийн агентлаг байгуулаад өгдөг яг хамгаалах болов уу. Гэхдээ цөмийн энергийн алба нь бол байгаа шүү дээ. Тэгэхээр тэр цаанаа олон улсдаа хүлээсэн үүргээрээ мэдээллээ өгөөд явах субъект нь байж л байгаа. Дөрөвдүгээрт, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь бүтээгдэхүүн солилцох гэрээ буюу том бүтээн байгуулалтаа дэмжье ээ гэж байгаа. Энэ нь одоогийн хууль дээр байгаа заалт. Стратегийн гэдэг үгийг нь л авч байгаа юм билээ. Үүнд эргэлзээд эхэллээ. Тавдугаарт нь биржийн арилжааны үнэд ам нөхцөлийг эргэн сэргээхтэй холбоотой. Би түрүүн гишүүдийн групп дээр дипарламентын линкийг оруулсан. Яг энэ 14.1 гэсэн заалт ди парламент дээр харагддаггүй.Ямар нэгэн байдлаар ди парламент дээр орж ирэхдээ яг энэ заалт нь орж ирээгүй. Тэгэхээр хэн ч мэдээгүй.
Түүний асуултад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ


Оюутан, сурагчдаараа бахархсан сарууд байлаа
2025.04.07

Өмнийн говийн залуусаараа бахархаж байна
2025.02.24


Даланзадгад сумын иргэдтэй уулзлаа
2025.02.06

Б.Уянга: Өмнөговь аймагт ажиллаж байна
2025.02.04