
2025.04.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Let’s GOOO! GenZ: “After LL.B” арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцлоо.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг SDY Junior клубээс зохион байгуулсан Let’s GOOO! GenZ: “After LL.B” арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцлоо. /2025-04-30/
Энэ хүрээнд эрх зүй, хууль зүйн чиглэлээр төгссөн болон суралцаж буй Gen Z үеийнхэнд зориулж, карьерын дараагийн алхам, хуульч болохын үнэ цэн, ирээдүйн сорилт, боломжуудын талаар бусад илтгэгчдийн хамт сонирхолтой яриа өрнүүлэв.
П.Сайнзориг гишүүний онцлон хэлсэн зөвлөгөөнүүдээ товчхон багцалбал:
- Хууль, эрх зүйн чиглэлээр төгсөж байгаа оюутнууд нийтийн эрх зүй, иргэний эрх зүй гээд ерөнхий чиглэлтэй төгсдөг. Аль болох нэг чиглэлээр мэргэшиж ажиллахыг эрмэлзэх хэрэгтэй.
- Салбартаа дор хаяж 3, 4 жил ажиллаж туршлага хуримтлуулаад магистрын түвшиндээ сурвал тохиромжтой. Заавал суралц гэсэн шаардлага байхгүй. Ямар чиглэлээр мэргэшиж ажилламаар байна, салбартаа юуг хийж бүтээмээр байгаагаа ойлгосон цагт магистрт сурахад илүү хялбар болно.
- Мэдээж төрийн байгууллагад хуульчаар ажиллах, хувийн хуулийн фирм, олон улсын хуулийн фирмд мэргэжлээрээ ажиллах ялгаатай. Төрийн байгууллагад хууль боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа хүн эрх ашгийн балансыг тэнцүүлж, дундын хувилбарыг олж чаддаг байх хэрэгтэй.
- Технологийн дэвшил, AI хуульчийг орлоно гэж ярьж байна. Амьдралын өргөн харилцаан дундаас өрсөлдөөний эрх зүй, захиргааны эрх зүй гэдэг ч юм уу өөрийн мэргэших чиглэлийг олоод үнэлэгдэх сайн мэргэжилтэн болсон байхад AI-аас айх хэрэг байхгүй.
- Ер нь хууль боловсруулна гэдэг хүн, хүний харилцааг судлах тухай ойлголт юм.