МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл, Булган, Орхон аймгийг Аялал жуулчлал, аж үйлдвэржилтийн дэд бүсээр хөгжүүлэх ажлууд гараанаас гарлаа
2025.04.30
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл, Булган, Орхон аймгийг Аялал жуулчлал, аж үйлдвэржилтийн дэд бүсээр хөгжүүлэх ажлууд гараанаас гарлаа

Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харъяанд шилжүүлж, Хавдар судлалын үндэсний төвийн харъяа Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлнэ.

Мөрөн нисэх буудлыг Олон улсын 4С зэрэглэлийн нисэх буудал болгохоор 2026 оны төсөвт шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгахаар боллоо.

Хойд бүс Хөвсгөл, Булган, Орхон аймагт 4 улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд кемпүүдийг дэмжихээр 6 жилийн 6 хувийн хүүтэй зээлийг гаргана.

Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн онцгой байдлын салбарт нийт 678 сая төгрөгийн эрэн хайх, аврах ажиллагааны тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн иж бүрдэл, мөн тус аймгуудын Стандарт, хэмжил зүйн газарт 593 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн асуудлыг шийдвэрлэн өглөө.

Ханх-Хатгал чиглэлийн 170 км авто замыг 2026 оны төсөвт суулгахаар боллоо. Бусад замууд дээрх ТЭЗҮ дээр ЗГ-аас тусална.

Эрдэнэт хот дээр бонд босгоход ЗГ дэмжинэ. Ямар хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөж бий болгохыг бүсээс сонгогдсон УИХ гишүүд болон зөвлөл шийдвэрлэн ЗГ-т саналаа өгнө.

Мөн бүсийн дэд бүтцийг нэмэгдүүлж, ажиллах хүчийг чадавхжуулах, эрчим хүчийг баталгаажуулах, Ханх, Бага-Илэнх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, босоо тэнхлэгийн Бага Илэнх-Хутаг Өндөр чиглэлийн авто замуудыг холбох,

Бүс нутгийн бизнес эрхлэгчдэд татварын таатай орчин бий болгоно.

Зэс боловсруулах цогцолборын төсөл сонгон шалгаруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, аж үйлдвэржилтийн паркийг бий болгоно.

Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ