51262760
temuujin@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.04.29
Улстөр
Улсын Их Хурал нь Улсын Их хурал шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байя
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлэв.
УИХ-ын даргын гол чиг үүрэг бол "парламентийн ардчилал"-ыг бэхжүүлэх ажлыг хариуцаж байгаа спикер! Тийм учраас УИХ-ын толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайдын суудлыг буулгах цаг болсон. АН-ын бүлгээс санаачилж байгаа хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх хэрэгтэй. Мөн Ерөнхий сайдын мэдээллийн цаг биш Улсын Их Хурлын асуулгын цаг болгох ёстой. Ерөнхий сайд ямар мэдээлэл өгөхөө мэддэг биш Улсын Их Хурал ямар асуулт асуухаа мэддэг, Ерөнхий сайд түүнд нь биечлэн ирж тайлбар, мэдээллээ өгдөг шинэ дэг, зарчим руугаа явъя.
УИХ дээр дахиад ямар асуудал шийдэх ёстой вэ гэхээр, Ерөнхий сайд нь худлаа ярьдаг, бусдыг доромжилсныхоо төлөө хариуцлага хүлээдэг тогтолцоотой болох ёстой. Чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгч байгаа төрийн албан хаагчид худал ярьж байгаа бол нийтийн албанаас хөөгддөг, хариуцлага хүлээдэг байх ёстой.
Энэ гурван асуудлыг шийдэж байж парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг болно. Улсын Их Хурлын гишүүн ард түмний төлөөлөгчийнхөө хувьд ажлаа хэн нэгний айлган сүрдүүлэл, доромжлолын доор биш чөлөөтэй хийдэг болно. Парламент мэтгэлцээний талбар болж улс оронд эрүүл хөгжлийн яриа явагддаг болно.
ШИНЭ
МЭДЭЭ
Х.Тэмүүжин: Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой дээрээс буулгах болон Парламентыг мэтгэлцээний талбар болгох тухай хуулийн төслүүл бүх гишүүдэд хүргэгдлээ
2025.06.16
Х.Тэмүүжин: Эрх мэдлийг хулганы хөеө шиг зөөж болохгүй шүү!
2025.06.13
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2025.06.12
АН-ын бүлэг Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналтай өнөөдөртөө танилцах шаардлагагүй гэж үзлээ
2025.06.10
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.06.10
Ардчилсан нам сөрөг хүчин болсон шөнө байлаа
2025.06.03
Х.Тэмүүжин: Улс төрчид гаргаж байгаа шийдвэр саналаа нүүрээрээ гаргах ёстой, энэ бол ардчилсан нээлттэй улсад байдаг суурь зарчим
2025.06.03
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.05.30
Х.Тэмүүжин: Шүүмжлэлийг ГЭРЭЭ ЗӨРЧЛӨӨ гэж харж байгаа нам бодитойгоор энэ улс оронд ДУУГҮЙ БАЙЛГАХ дарангуйллыг тогтоочихсон байна л гэсэн үг!
2025.05.22
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд орлогоо тайлагнах үүрэгтэй
2025.05.14
Х.Тэмүүжин: УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлсэн хүн үнэн бодит мэдээлэл өгөх, үүнийг үүрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх харилцааг хуулийн төсөлд тусгалаа
2025.05.13
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг дээр тууштай, хатуу зогсоно
2025.05.05
Х.Тэмүүжин: АН хамтарсан Засгаас гарах тухай асуудал бүлэг дотор яригдаагүй
2025.05.05
Х.Тэмүүжин: Засгийн газар парламентыг үл хүндэтгэж байхад, парламент Засгийн газрын хуулийн хэлтэс шиг сул дорой "өлбөгөр" байж болохгүй
2025.05.01
Улсын Их Хурал нь Улсын Их хурал шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байя
2025.04.29
Х.Тэмүүжин: Хэрхэн Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний хэсгийг төрийн дур зоргоос хамгаалах вэ?
2025.04.25
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ
2025.04.25
Х.Тэмүүжин: Үндэсний баялгийн санд улс төрөөс хараат бус, мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежмент дутагдаж байна
2025.04.25
Х.Тэмүүжин: Төрийн гол ноён нуруу болох парламент бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй, том ухралт хийсээр байна
2025.04.23
Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн гишүүдтэй уулзав
2025.04.20