МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.25
Эдийн засаг, Худалдаа

Б.Жаргалан: Ерөнхий сайд бидэнд урьдчилан тарааснаас өөр мэдээлэл уншиж зөрчил гаргалаа

УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар сонслоо.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн гишүүд Үндэсний баялгийн сангийн орлого, зарлагын талаарх асуултыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан танилцууллаа.

Асуултуудыг асуухаас өмнө УИХ бол мэтгэлцээний чөлөөт индэр байх ёстойг дахин хэлье. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 112.2-т заасан Ерөнхий сайдын мэдээллийг хуралдаан дээр сонсохоор 7 хоногийн өмнө УИХ дахь цөөнхийн гишүүдэд бичгээр ирүүлнэ гэсэн заалт зөрчигдлөө. Яагаад гэхээр Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ бидэнд тарааснаас өөр мэдээлэл уншчихсан. Тухайлбал Үндэсний баялгийн сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулна гэх мэтчилэн зүйлс нь тараасан мэдээлэл дээр байгаагүй. Цаашдаа дэгээ баримтлаад энэ мэт зарчмын шинж чанартай өөрчлөлтүүдийг бид хөнгөн хуумгай ярьж болохгүй. Долоо, долоо хоногоор бодлогоо өөрчлөөд явах нь зөв үү гэсэн зүйл байна. Мөн иргэдээс Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг асуусныг багцлан бэлтгэсэн байгаа. Үүнийг танилцуулъя.

ШИНЭ МЭДЭЭ