
2025.01.15
Өвөрхангай аймгийн эмнэлэг онош тавих аппаратаа бусад аймгуудаас сайн ашиглаж байна
Өвөрхангай аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ.
Мөн “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд Өвөрхангай аймгийн БОЭТ-д олон улсын дэвшилтэд технологийг ашигласан Зайн оношилгооны төвөөр дамжуулан Улаанбаатарын лавлагаа шатлалын эмнэлгийн түвшний онош тавих аппаратыг суурилуулсан. Энэ төвийн ашиглалт бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна.

Сэтгүүлч