УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2024.10.29
“Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парк гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацааг сунгах, гаалийн татвараас чөлөөлөх боломж бүрдлэ
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу Хүнд үйлдвэрийн чиглэлээр үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх, паркийн удирдлага, нэгжид төрөөс үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгосон.
“Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхэлж буй “Инфинити спейс” ХХК-тай Засгийн Газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор баталсан “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Татвар төлөх хугацаа сунгах, хэсэгчлэн төлүүлэх ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ-г 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгууллаа.
Гэрээг байгуулснаар паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жилээр сунгаж, татвар төлөх хугацааг сунгасан хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх боломж бүрдэж байгаа нь хүнд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс үзүүлж буй санхүүгийн бодит дэмжлэг болж байна.
УИХ-ын гишүүний Ажлын алба
Холбоотой
мэдээ
манлайлан ажиллаж байгаа иргэддээ Төрийн дээд одон медаль болон салбарын шагнал гардууллаа
2025.06.23
Төгсөх ангийн сурагчид Төрийн их Есөн хөлт цагаан тугт хүндэтгэл үзүүллээ
2025.06.18
Ц.Туваан: Ачааны хүндийг үүрч, орлогын ихэнхийг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхныг бодлог...
2025.06.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
2025
06.27
Ж.Золжаргал: Монголын нүүрсний үнийг яаж өсгөх вэ гэдэг бодл...
2025
06.27
Б.Уянга: Ховд аймаг "ширээний ард сууж" чадвал Өмнөговь айма...
2025
06.27
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын тө...
2025
06.27
М.Бадамсүрэн: Орон нутгийн нэмэгдлийг 100% хүртэл өгөх болом...
2025
06.27
О.Батнайрамдал: "ОНРТЭ"-ийн эзэмшилд байгаа "Шивээ овоо", "Ж...
2025
06.26
"Алт-3" аяныг хэрэгжүүлнэ
2025
06.26
Б.Бат-Эрдэнэ:Алтны үнэ тогтмол өсөж байгаа энэ үед "Алт-3" х...
2025
06.26
Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хуванцар гаргах ТЭЗҮ-г ЭТТ-...
2025
06.25
Р.Батболд: Засгаас гарсан тогтоол шийдвэрийг үл тоосон Нийсл...
2024
10.29
“Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парк гаалийн болон НӨАТ-ын төлөх...
2024
10.29
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЛИБЕРАЛЧЛАХ БОДЛОГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ С...
2024
10.29
Уран олборлох төслийг танилцууллаа
2024
10.28
Б.Найдалаа: ХҮН намын хувьд Францын талтай хамтран хэрэгжүүл...
2024
10.26
Б.Тулга: "Хятадын талд үнэ нь таалагдвал 120-140 сая тонн нү...
2024
10.25
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ...
2024
10.23
Ж.Ганбаатар:Хулгайг зогсоож буй уул уурхайн бүтээгдэхүүний б...
2024
10.21
ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА
2024
10.21
Монгол Улсад "Геологийн алба" үүсэж хөгжсөний түүхт 85 жилий...
2024
10.18
О.Цогтгэрэл: Баян чинээлэг болох боломжийг Баялагийн сангийн...