2022.09.01

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн хамт сонгогдсон тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд ажиллалаа.

Сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг, багачууд цэцэрлэгийн хүртээмжгүйн улмаас гэртээ үлддэг байдал Сонгинохайрхан дүүрэгт үгүй болсон.

Тиймээс ирэх жилүүдэд
• Сургалтын чанарыг сайжруулах
• Багш, ажилтнуудын ажиллах нөхцөлийг дээшлүүлэх
• Сургууль, цэцэрлэгийн орчныг ээлтэй болгоход анхаарч ажиллана.
Дээрх зорилтын хүрээнд нэн тэргүүнд Сонгинохайрхан дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийн гадна орчныг нэгдсэн стандарт, тохижилттой болгохоор зураг төслийг эхлүүлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа