Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна
2022.10.04

Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна

МУ-ын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжлийн тэргүүлэх салбар болгохоо зарлан “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан.

УИХ-ын гишүүн Н.Учрал тус салбарын сайдаар томилогдсоноос хойш өнгөрсөн 1 сарын хугацаанд төрийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дүрэм журмын түгжрэлийг тайлах, авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлд төвлөрөн ажиллаа.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа