УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2022.06.15
Нэгдсэн загвараар сургуульд суурилсан менежментийг бий болгоно
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан БШУЯ, харьяа газрууд, төрийн болон хувийн өмчийн сургуулиудын багш, удирдлагуудын төлөөллийг урьж “Сургуульд суурилсан менежмент”-ийн талаар уулзалт зохион байгууллаа.
Боловсролын салбарын санхүүжилт, удирдлага, засаглал, үнэлгээний тогтолцоо, багшийн хөгжил, цахим шилжилт зэрэг шинэчлэлийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургуулийн менежментийг сайжруулах нь чухал. Үүнийг ажил хэрэг болгоход хувийн хэвшлийнхний сайн туршлагыг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэх шаардлагатай юм. “Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах 8 сургуульд хэрэгжүүлээд байна. Ингэхдээ Шинэ Монгол менежментийн 8 брэнд туршлагыг хэрэгжүүлжээ.
Үүнд: Сургуулийн соёл төлөвшил, багш нарыг багт нэгтгэх, ажлын байран дээрх багшийн хөгжил, эцэг эх олон нийттэй хамтран ажиллах сургалтын цогц хөтөлбөр, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, шалгалт, үнэлгээ, төгсөгчдийн эргэх холбоо зэрэг багтсан байна.
Төслийг хэрэгжүүлэх явцад сурагчдынхаа бодит байдлыг судлах, сургууль бүр өөрийн алсын хараагаа тодорхойлж үүнийхээ дагуу төлөвлөгөөгөө гаргах гэсэн уялдаа холбоогоор ажилласан байна. Төрийн өмчийн 8 сургуульд ажилласан туршлагын адил нийт төрийн болон хувийн өмчийн сургуулиудын менежментийн механизмыг бий болгож, нэгдсэн загвар гаргах хэрэгтэйг оролцогчид санал нэгтэй хэллээ.
Сургуульд суурилсан менежментийг бий болгох хүрээнд Боловсролын ерөнхий газар сургуулийн хөгжлийн төлөвлөгөө, тайлангийн загварыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Холбоотой
мэдээ
ОРОН НУТАГТ АЖИЛ ХАЙГЧДЫГ ЭРЭЛТЭД НИЙЦСЭН УРТ, БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРУУ...
2025.04.30
ХОЙД БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2025.04.29
ХОЙД БҮСЭД ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, “МӨРӨН” 4С АНГИЛЛЫН НИСЭХ БУУДА...
2025.04.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Өчигдөр
Дэлхийн цомд хүргэх Азийн бүсийн аваргууд тодорлоо
2025
05.01
Болзлоо бүрэн хангасан нэг айлын хэдэн ч хүүхэд тэтгэлэг ава...
2025
04.30
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, ...
2025
04.30
Сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг өөрчлөх ажил амжилттай ур...
2025
04.30
Дрон жолоодлогын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
2025
04.30
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Let’s GOOO! GenZ: “After LL.B” арг...
2025
04.29
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үе үеийн генералуудад хүндэтгэл...
2025
04.29
Дархан хотод “Монгол-92” төгсөгчдийн спортын наадам боллоо
2025
04.28
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ СПОРТЫН 7 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН ...
2022
06.15
Нэгдсэн загвараар сургуульд суурилсан менежментийг бий болгоно
2022
06.15
Цэцэрлэгийн хүртээмжийг хувийн хэвшлийн хүч оролцоонд түшигл...
2022
06.13
"Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" болзолт уралдаан...
2022
06.13
Монголын улс төрийн үйл явцыг судалдаг Бритиш Колумбиа их су...
2022
06.13
“Kick for help” төсөл багш, дасгалжуулагчдыг Германд номын д...
2022
06.10
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт у...
2022
06.10
Баянзүрх дүүрэгт 3Х3 сагсан бөмбөгийн талбайг 2022 онд багта...
2022
06.10
"Мэргэжил бүхэн сайхан" тойрон аяллыг эхлүүллээ
2022
06.10
Тайландын Хаант Улсын эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндорнд ба...
2022
06.09
Хотын дарга Ази тивийн тэмцээнд амжилттай оролцсон дугуйн сп...