УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2022.06.08
Юнескогийн орлогч захирал, хатагтай Стефаниа Жианнинитай уулзлаа
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Юнеско-гийн Боловсрол хариуцсан дэд захирал хатагтал Стeфаниа Жианнинитай уулзлаа.
2021 оны 12 дугаар сард Дубай хотноо зохион байгуулагдсан Боловсролын салбарын Rewired дээд хэмжээний үеэр ярилцаж байсан “техник, мэргэжлийн боловсрол, сургалт болон ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, үнэн зөв тохирцтой статистик мэдээллийн санг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний бенчмаркийг бий болгох” асуудлыг дахин ярилцаж, бодит ажил болгох чиглэлээр ажлыг хэсэг гарган хамтран ажиллах санал гаргалаа.
Түүнчлэн Ковид-19 цар тахлаас болж улс орны нийгэм эдийн засаг тэр тусмаа боловсролын салбарт ихээхэн урдаас төсөөлж байгаагүй бэрхшээл тулгарч Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх тал дээр ухралт гарсан ч Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн хоцрогдлыг арилгах талаар олон талт үйл ажиллагаа явуулж байгаа нь үр дүнгээ өгч эхэлж байгааг дурдав.
Түүнчлэн ЮНЕСКО-оос сүүлийн жилүүдэд манай улсын боловсролын салбарын суурь судалгааг хийж, боловсролын бодлогын шинжилгээ хийж зөвлөмж гаргасан нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийг боловсруулахад ихээхэн тус нэмэр болсон тухай цохон тэмдэглэж, цаашид хамтран ажиллах саналуудын талаар харилцан солилцлоо.
Манай улсын боловсролын салбарын чадавхыг нэмэгдүүлэх, Боловсролын хүрээлэнгээ өөрчилж Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болгосон бөгөөд шинэ залуу боловсон хүчнээр бэхжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдан энэхүү хүрээлэнг бэхжүүлэх, чадваржуулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Холбоотой
мэдээ
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэ...
2025.05.07
Л.Энх-Амгалан: Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг хийнэ
2025.05.07
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙГ “ЧАДВАР АЛДАЛТ”-ААР ТОГТООЖ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭДЭГ Б...
2025.05.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Өнөөдөр
Олимп, Паралимпын бэлтгэл хангах Бэлтгэлийн нэгдсэн төв байг...
Өнөөдөр
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн ...
Өчигдөр
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээн болж бай...
2025
05.05
УИХ-ын гишүүн Ж. Золжаргалын санаачилгаар “GOL” Бүх нийтийн ...
2025
05.05
SSV ангиллын 4 дугуйт мотоциклын бартаат замын улсын аварга ...
2025
05.02
Дэлхийн цомд хүргэх Азийн бүсийн аваргууд тодорлоо
2025
05.01
“АМЬД ЕРТӨНЦИЙН СПЕКТР” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2025
05.01
Болзлоо бүрэн хангасан нэг айлын хэдэн ч хүүхэд тэтгэлэг ава...
2025
04.30
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, ...
2022
06.08
Юнескогийн орлогч захирал, хатагтай Стефаниа Жианнинитай уулзлаа
2022
06.08
БШУ-ны сайд Ази, Номхон далайн бүсийн орнуудын сайд нарын ду...
2022
06.07
НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захир...
2022
06.07
НҮБ-ын ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйц...
2022
06.07
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Ази, Номхон далайн бүсийн орнуудын...
2022
06.06
Ази Номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хур...
2022
06.06
Сургуулийн автобусаар өдөрт 600 сурагчид зорчдог
2022
06.06
БШУ-ны сайд Юнескогийн гүйцэтгэх хорооны дарга Тамара Сиамаш...
2022
06.04
1500 хүүхдийн суудалтай Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилга ...
2022
06.04
Сүхбаатар дүүргийн ЕБС-иуд хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг ...