
2021.12.20
Ажил, хөдөлмөрөөрөө салбартаа манлайлсан Дарханы бүсгүйчүүддээ төрийн одон медаль гардууллаа
УИХ-ын гишүүн Г.Дамдинням 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр гялалзсан амжилт гаргасан Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны тамирчин, Спортын мастер Б.Болор-Эрдэнэ, Д.Ганзул нар Алтангадас одон хүртлээ.
Мөн боловсролын салбартаа түүчээлж яваа Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн сургалтын менежер Б.Отгонцэцэг, Л.Нармандах, 4-р цэцэрлэгийн нярав Н.Энхцэцэг нар Алтангадас, Хөдөлмөрийн хүндэт медалиудаар тус тус шагнагдлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Хөдөлмөр зүтгэлээ төр, түмэндээ үнэлүүлсэн Та бүхэндээ нийт Дарханчуудынхаа өмнөөс халуун баяр дахин хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Сэтгүүлч