Завхан аймгийн багш нар сургалтанд хамрагдаж байна
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
2021.02.25

Завхан аймгийн багш нар сургалтанд хамрагдаж байна

УИХ-н гишүүн Б.Баярсайхан санаачлан Завхан нутгийн багш нарын англи хэлний боловсролд анхаарч гурван сарын IELTS-н бэлтгэл онлайн сургалтанд хамруулж байгаа. 

Энэ сургалтанд хамрагдаж байгаа багш нарын төлөөлөл В.Ундармаа талархлаа илэрхийлжээ.

Сургалтанд суугаад удаагүй ч мэргэжлийн болоод аргазүйн хувьд маш их зүйлийг сурч байгаадаа туйлын баяртай байна. Aвстралийн тэтгэлгийн талаар тусгайлан мэдээлэл ч авлаа. Хамтран нэг анги болж суралцаж буй ангийнхандаа, зохион байгуулагч-Aвстралийн сайн дурынхан хөтөлбөр болон Гүүнтэр багшдаа маш их талархаж байна
Ийнхүү талархсан сэтгэгдлүүд ч гишүүний цахим хуудсанд цөөнгүй иржээ.

Б.Баярсайхан гишүүн цаашид олон боломжийг судалж, илүү олон хүмүүсийг дэмжиж сургалтад хамруулах, боловсролыг дэмжих тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа