Д.Энхтуяа:Ахмадууд минь Төрөөс СЭТГЭЛ гуйх учиргүй!
2025.06.19

Д.Энхтуяа:Ахмадууд минь Төрөөс СЭТГЭЛ гуйх учиргүй!

"ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ - Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь" Ази, Номхон далайн бүсийн форумыг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс зохион байгуулж байна.

Дэлхийн хүн ам зүйн бүтэц эрчимтэй өөрчлөгдөж, ахмад настнуудын эзлэх хувь нэмэгдэж буй нь тэдний эрх, сайн сайхан байдлыг хамгаалах нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чухал болоод байна.
Манай улсын хувьд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн "Aхмад настны тухай хууль"-д ЧАНАРТАЙ НАСЖИЛТАД БЭЛТГЭХ гэдэг шинэ нэр томьёо агуулга оруулж, түүгээр дамжуулж ахмадын тэтгэврийн зөрүү, хөдөлмөр эрхлэлт, асрамжийн газрын асаргаа сувилгаа, эм эмнэлгийн хангамж, нийгэмтэй харилцах харилцаа гэх мэт асуудлуудыг шийдэхийг хичээж байна.
Гэвч хуульд бичигдсэн үг өгүүлбэр амьдралд хэрэгжиж, Ахмадууд минь сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдарч чадаж байна уу гэвэл үгүй юм.

Энэхүү форумаар ахмад настны хүний эрхийн тухай НҮБ-ын заавал биелэх хэм хэмжээ тогтоох баримт бичгийг дэмжих Улаанбаатарын уриалга батлах юм. Миний хувьд 126 гишүүнтэй энэхүү парламентын бүрэн эрхийн хугацаанд АХМАД НАСТНЫ ЭРХ, бусад олон асуудлыг шийдэхийн төлөө ажиллах болно, ажилласаар ч байгаа. Биднийг өдий зэрэгт хүргэж УЛС орноо хөгжүүлсэн ахмадууд минь биднээс СЭТГЭЛ гуйх учиргүй.Тэд маань ЖАРГАХ эрхтэй.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа