2025.06.19
О.Саранчулуун: Хуулийн төсөлд яам орж ирэхээр ажил хүлээгдэж, удаашраад тодорхойгүй байдлыг үүсгэж байна
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдрийн (2025.06.18) хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэхгүй бол ерөөсөө болохгүй байна.
Бид гэртээ засвар хийе гэхэд хэсэгчлээд л засвар хийгээд байдаг. Нэг нэг өрөөгөөр. Том зургаараа орчин маань бүрэн бий болж өгөхгүй байдаг шиг. Зарчмын хувьд үүнийг яваасай гэж бодоод байгаа. Зөв. Гэтэл яам яагаад надад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой, бид үүнийг хийх гэж байна гэдэг мэдээллийг олигтой хариулаад өгчихгүй байна вэ? Сангийн яам ямар ч тоо баримтгүй. Нөхцөл байдал ийм байна. Тэгэхээр ХБИ-д НДШ-тэй холбоотой асуудлууд байсаар, халамжийн асуудал дээр бага хэмжээнд гацсан хэвээр, шилжиж чадахгүй байна. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолт руу арайхийн шилжиж байна. Гэтэл дүн нь өсөхгүй шүү дээ. Хүн амдаа зориулсан НДС-аас олгож байгаа үйлчилгээ, үр ашиг нь ХБИ-д ээлтэй байхтай холбоотойгоор нийлүүлээд Яам, энэ хуулийн хэсэгтэй хамтраад энэ хуулийг дэмжээд цаашаа яваасай гэж бодож байна. Яам оруулна гэхээр хүлээгээд л байдаг юм байна. Бүхий л зүйл удаан процесстой. Энэ нь цаг авсан, ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг бий болгож байна. Үүнийг зөвхөн би ч хэлж байгаа юм биш. ХБИ-ээс сэтгэгдлүүд ирсээр л байгаа. Хүн ам дээр ийм зүйл хийсэн шүү гэдгээ хэлэхгүй, нөгөө талд арай өөр хүн амд зориулж байгаа хуулийн төслийг дэмжихгүй гээд. Тэгэхээр одоо яах вэ? Би энэ тухайд иргэдэд юу гэж хариулах эсэхээ мэдэхгүй л байна. Ойлгомжтой, хурдхан шиг шийдвэрээ гаргаад, хоорондоо ярилцаад хийж болдоггүй юмуу? Жилд олон мянган хүн тэтгэврийн нас руу шилжиж байдаг. Тэр тоо нь ч байхгүй. Энэ тухайд сайжруулсан байдалтай мэдээллийг нэмж заавал авмаар байна.

Сэтгүүлч