
2025.06.03
Монгол эмчийн ур чадвар дэлхийд үнэлэгдлээ
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн БНСУ-ын Гёнжү хотод 5-р сарын 29-өөс 31-ний өдрүүдэд болсон The Liver Week 2025 олон улсын хуралд оролцож байна. Тэрбээр БНСУ-ын Католик Их Сургуулийн профессор Ёон Чол Юунтай хамтран хуралдааныг нээж “Элэгний мэс засал дахь ховор тохиолдлуудын үнэлгээ ба менежмент” сэдвээр KAHBPS Symposium 1 хуралдааныг удирдан явууллаа.
Энэхүү хуралдаан нь элэгний мэс заслын үед тулгардаг нарийн, ховор тохиолдлуудыг хэрхэн үнэлж, удирдах талаар дэлхийн туршлагыг хуваалцах чухал индэр боллоо.
Тэрбээр "Миний залгамж халаа болсон шавь, Хавдар Судлалын Үндэсний Төвийн Др.Г.Үнэнбат энэхүү хуралдаанд оролцож, “Хэт өндөр зэргийн таргалалттай өвчтөний элэгний мэс засал” сэдвээр илтгэл тавьсан нь монгол эмчийн ур чадвар дэлхийд үнэлэгдсэн чухал үйл явдал боллоо.