
2025.05.22
Н.Алтаншагай: Үдийн хоол хөтөлбөрөөр нэг хүүхдэд оногддог 2500-4000 төгрөгийг нэмэх шаардлагатай
Боловсролын яамнаас зохион байгуулсан “Хүүхдийн хоол” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Алтаншагай оролцож, хүүхдийн авах шим тэжээл, бодит нөхцөл байдлын талаар салбарынхантай санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд сурагчид цэцэрлэг, сургууль дээрээ өдрийн хэрэглээний шим тэжээлийг хангалттай авч, чадахгүй байгаа нь харагдаж байна. Өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн нэг сурагч 2500 төгрөг, цэцэрлэгийн насны нэг хүүхэд 3000, эцэг, эхээс 1000 нийт 4000 төгрөгийн хоол, хүнс хэрэглэж байна.