Л.Энх-Амгалан: Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд хөрөнгө оруулж, нэг жилд 1 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан
2025.05.22

Л.Энх-Амгалан: Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд хөрөнгө оруулж, нэг жилд 1 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Өнгөрсөн хугацаанд манай төр, Монгол банкнаас явуулсан ипотекийн зээлд 1 4,5 их наядыг зарцуулснаар 120 орчим мянган айлыг орон сууцтай болгочихсон. Өнгөрсөн жилээс хуримтлалын сан дээр ирсэн500 орчим тэрбум төгрөгийг бид нийлүүлээд одоо бол ипотекийн зээлд жил бүхэн 1 их наядыг зарж байгаа. Хуучин 500 тэрбумаар 5 мянга хүрэхгүй айлыг орон сууцтай болгож байсан бол 1 их наяд болсноор 10 мянга орчим айлыг орон сууцтай болгож байна. Гэхдээ ипотекийн зээлийн хүртээмжүүдийг нэмэхэд тогтолцооны шинэчлэл хийх ёстой. Дан ганц төрөөс татаастай 6%-ийн зээл биш, төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх ёстой. Иргэдэд хоёрхон сонголт байна. Нэгдүгээрт, 6%-ийн татаастай зээл авахын 2-3 жил очерлодог. Гэтэл энд арилжааны банкны зээлийн тогтолцоо нь 17-19%-ийн зээлийн тогтолцоо байгаад байдаг. Гэтэл дунд нь байгаа тэр хүмүүсийн орлогод нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн байхгүй. Энэ санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгоход өнөөдрийн байгаа ипотекийн зээлийн тогтолцоог харах ёстой. Үндэсний хороо бас рүү ажиллаж байгаа. Ер нь жилд Монголын барилгын зах зээл чинь 20 мянган айлын барилга барьдаг. Тэгэхээр 150 мянган айлын орон сууцыгнэг жилийн дотор төр өөрөө барьчихна гэсэн үг биш. Орон сууцыг угаасаа хувийн хэвшлийнхэн барьдаг. Хувийн хэвшлийнхний барьж байгаа тэр орон сууцуудын үнийг хэрхэн хямдруулах вэ? Яаж гэр хороолол дээр амины орон сууцуудын бодлогуудыг илүү их хийх вэ?Утааны асуудал, гэр хороололд байгаа айлуудыг яаж орон сууцжуулах вэ гэх мэт олон бодлогууд явж байгаа гэв.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан