
2025.05.16
Ногоон бүсийн 51 мянган айл өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2025.05.16/ нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалгыг шийдэх асуудлаар санал солилцлоо.
Агаарын чанарын хуульд заасны дагуу дүүргүүдийн шар болон ногоон бүсчлэлийг тогтоосон. Ногоон бүсчлэлд 101 мянган айл багтаж байгаа бөгөөд энэ бүсэд цаашид хатуу түлш хэрэглэхгүйгээр үе шаттай хийн болон цахилгаан түлш рүү шилжүүлэх шийдвэр гарсан билээ.