НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН АНТОНИО ГУТТЕРИШТЭЙ УУЛЗЛАА
2025.05.15

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН АНТОНИО ГУТТЕРИШТЭЙ УУЛЗЛАА

Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23,000 мянган цэнхэр дуулгатнаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ. Цаашид ч НҮБ-ын баримталж буй стратегийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэлийн чадавхыг нэмэгдүүлэх болно.

Тухайлбал, энэ 2025 оны 3 дугаар сард БНӨСУ-д ажлын айлчлал хийж, UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцан, шаардлагатай 24 техникийг шинэчилсэн.

Мөн үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатан эмэгтэйчүүдийн оролцоог 15 хувьд хүргэж, 2023 оны уулзалтаар амласандаа хүрсэн гэдгээ Ноён Антонио Гуттеришд уулзалтын үеэр дуулгалаа.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй, адармаатай байгаа энэ үед Монгол Улс даян дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахаа энэ удаагийн уулзалтаар илэрхийллээ. Эх орон, монгол цэргийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн цэнхэр дуулгатнуудаараа бахархлаа.