2025.05.13

Хөгжлийн банкны ТУЗ-ийн есөн гишүүн тавыг нь төрөөс нь томилж байхаар хуульд тусгажээ

Хөгжлийн банк сүүлийн гурван жилийн хугацаанд нэг ч зээлийн үйлчилгээ үзүүлээгүй байна. Цаашлаад өнгөрсөн хугацаанд 33 томоохон зээл гаргасны 30 нь найдваргүй зээлийн ангилалд шилжиж, 140 гаруй ажилтных нь 47 нь авлига, албан тушаалын хэрэгт холбогджээ. Улмаар татан буулгах асуудал хөндөгдлөө.