
2025.05.12
ГОВИЙН БҮСИЙН НАЙМАН СУМЫН 92 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ОРОН СУУЦТАЙ БОЛНО
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд өнөөдөр/2025.05.12/-нд зохион байгуулагдаж байна. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, ХББОСЯ-ны орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд, Орон сууцны санхүүжилт, зээлийн судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Бүжмаа болон төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1100 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах чиглэлээр 5 багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорилт тавиад байна. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд илүү анхааран үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа.
Засгийн газрын 2023 оны 483 дугаар “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор орон сууцжуулах чиглэлээр:
- Миний анхны байр,
- Миний түрээсийн орон сууц
- Миний амины орон сууц
- Миний сонголт орон нутаг
- Миний сонголт Төрийн алба гэсэн 5 багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон.