ТИКА тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
Булган аймаг дахь Политехникийн коллежид Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг буюу ТИКА тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
2017 онд анх ТИКА-тай уулзахад аймаг орон нутагт тулгамдаж байгаа асуудлууд ялангуяа боловсролын салбарын дэд бүтцийн тал дээр дэмжиж ажиллахаа ТИКА илэрхийлсэнээс хойш Булган аймагт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн нь талархууштай. Хөдөө орон нутагт боловсролын салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, чадварлаг тогооч нарыг бэлтгэх, оюутнуудын дадлага ажлын ур чадварыг нэмэгдүүлэх мөн орон нутагт хүнсний үйлдвэрлэлийг дэмжихэд хувь нэмэр оруулах зорилгоор ТИКА энэ удаа Булган аймаг дахь Политехник коллежийн Хоолны үйлчилгээ мэргэжлийн ангид төсөл хэрэгжүүлжээ.


Булган аймаг дахь Политехник коллежид 2024-2025 оны хичээлийн жилд 17 хөтөлбөрөөр 534 оюутанд, ерөнхий эрдмийн 8, мэргэжлийн 28 багш нар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 93 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Төслийн хүрээнд хоолны үйлчилгээ, тогоочийн ангид вакум машин, мах зорогч, шарах шүүгээ, аяга таваг ариутгагч төхөөрөмж, гурил зуурагч, 2-р хоолны тогоо, олон үйлдэлт ухаалаг төхөөрөмж гэх мэт 55 тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.
Холбоотой мэдээ
2025.05.06
2025.05.01
2025.04.30