НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ЦАХИМЖУУЛЖ, ХҮНД СУРТАЛГҮЙ, ОНОВЧТОЙ, ҮР ДҮНТЭЙ ХҮРДЭГ БОЛГОНО
2025.05.12

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ЦАХИМЖУУЛЖ, ХҮНД СУРТАЛГҮЙ, ОНОВЧТОЙ, ҮР ДҮНТЭЙ ХҮРДЭГ БОЛГОНО

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ИХ ӨГӨГДӨЛД тулгуурласан мэдээллийн нэгдсэн сантай болж, үйлчилгээгээ оновчтой, хүнд сурталгүй, үр дүнтэй хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Яам болон харьяа байгууллагын албан хаагчдад их өгөгдлийн загварчлал, төлөвлөлтөө танилцууллаа.

Цахимжилтын хүрээнд их өгөгдлийг боловсруулах программ, дэд бүтцээ шинэчлэх, албан хаагчдаа чадавхжуулж, мэдээллийн сангаа бүрдүүлж, үйлчилгээндээ ашиглахаар төлөвлөж байна.

Үүний үр дүнд салбарын мэдээллийг нэгтгэн, цэгцэлж, найдвартай хадгалах дэвшилтэт системийг бий болгож,нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлнэ.