"Атрын IV аян"-ы Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт боллоо
Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Атрын IV аян”-ы хүрээнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт боллоо. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Боомтын сайд Б.Тулга мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал нарын төвийн бүсээс сонгогдсон гишүүд хүрэлцэн ирж төрөөс ХАА-н салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Мөн аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Засаг дарга Б.Азжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 600 гаруй төлөөлөгчид зөвлөгөөнд оролцлоо.
"Атрын IV аян" нь ухаалаг, дэвшилтэд технологид суурилж, дотоодын хүнс, тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох зорилготой. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжих залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр онцоллоо.
Холбоотой мэдээ
2025.04.30
2025.04.30
2025.04.28